True

Materials.mn-д нэгдэж, хамтын өсөлтийг бүтээж буй харилцагч та бүхэнд баярлалаа!                                                             Бидэнтэй холбогдохыг хүсвэл 7510-8989 дугаарт холбогдоорой

Бид хэн бэ?

ДолоонБолдог ХХК нь 2001 онд үүсгэн байгуулагдсан, бүх төрлийн хавтан болон модон тавилга үйлдвэрлэх хүчин чадалтай Монголын томоохон үндэсний үлйдвэрлэгчдийн нэг билээ. 
Өдгөө “Долоон Болдог” ХХК нь гал тогоо, зочны өрөө, унтлагын өрөө, хүүхдийн өрөө, угаалгын өрөөний тавилга, оффисын тавилга зэрэг гэр ахуй, албан хэрэгцээний бүхий л тавилгыг дэлхийн жишигт нийцүүлэн үйлдвэрлэж өөрийн KitchenALL нэрийн 3 салбар дэлгүүрээр дамжуулан хэрэглэгчиддээ хүргэж байна. Бид 20 жилийн хөдөлмөрийнхөө үр дүнд 13,550 м2 буюу Монголын хамгийн том тавилгын үйлдвэр, оффисын байрыг ашиглалтанд оруулж 290 гаруй ажилтан, 3 салбар дэлгүүр, мөн чулуун хийцийн үйлдвэр, Эрдэнэт хот дахь салбар үйлдвэр, стандарт зориулалтын 3566 м2 агуулах зэрэг нийт 24,0 тэрбум төгрөгийн хөрөнгөтэйгөөр үйл ажиллагаа явуулж байна.

Бидний гүйцэтгэсэн төслүүд

Бидний үйлчилгээ 

Бид гал тогооны тавилга, шкаф, цахилгаан бараа, B2B бүтээгдэхүүнүүд гэх мэт үйлчилгээнүүдийг санал болгодог. Манай загвар дизайнууд өнгө болон материалын сонголт ихтэй, мэргэжлийн зургийн программаар олон жилийн туршлагатай мэргэжлийн дизайнерууд хийж гүйцэтгэдэг. Таны захиалга монголын хамгийн том европ стандартын үйлдвэрт бэлтгэгдэн таны гарт хүрэх болно. 

Бидний давуу тал

Чанартай эрүүл ахуйн шаардлага хангасан материал ашигладаг.

 

Хэрэглээнд нийцсэн шийдлийг санал болгодог.

 

Цахилгаан барааны аюулгүй, найдвартай ажиллагааг хангах хийцлэлтэй. 


Тавилгын үндсэн холбоосонд шопонк ашигладаг

 

Акрилан материал санал болгодог


Тавиурыг хэрэглээндээ нийцүүлэн тохируулах боломжтой 


Хэрэглээ бүрт тохирсон ухаалаг төлөвлөлт, зай бүрийг зөв ашигласан шийдэл — энэ бол Kitchen ALL-ийн бүтээл бүрийн үнэ цэнэ.

Тавилгын дугуй булан (бөөрөнхий ирмэгтэй тавилга) нь орчин үеийн интерьер дизайны түгээмэл бөгөөд аюулгүй шийдэл юм.

Давуу талууд
• Аюулгүй байдал: Хурц өнцөггүй тул бага насны хүүхэдтэй айлд мөргөж гэмтэх эрсдэлээс хамгаална.
• Гоо зүй: Өрөөний зай талбайг зөөлөн, тансаг харагдуулж, модерн уур амьсгал оруулна.
• Орон зай ашиглалт: Хөдөлгөөнд саад болохгүй, булан тохойг ухаалгаар ашиглах боломж бүрдүүлнэ.

2020 оны трэнд загвар болох шилэн шкаф нь орчин үеийн загварын чиг хандлагыг харуулсан цоо шинэ бүтээгдэхүүн юм. Нүүрийг нь битүү өнгөт шилээр хийж дотор нь гэрлэн чимэглэлүүд хийж өгсөнөөр таны өрөөний интерьерт гайхалтай өнгө төрхийг нэмнэ. Шилийг аюулгүй байдлын үүднээс ганжуулсан шилээр хийсэн. Шилэн хаалганы зориулалтын нугас нь гаднаасаа харагдахгүй маш цэвэрхэн хийгддэг. Таны гэрт шинэ өнгө төрх нэмэхээс гадна эмх цэгцийг ч бий болгоно.

Байгалийн мод эсвэл MDF хавтанг тусгай фрезер процессоор иржгэр шугам гаргаж хийдэг. Орон зайд дулаан, тансаг уур амьсгал оруулдаг бөгөөд ихэвчлэн комод, шүүгээний нүүрэнд тохиромжтой.


Хэрхэн захиалга хийх вэ?

Хэмжилт өгөх хүсэлт илгээх


  Хэмжилтийн цагаа баталгаажуулах


Тавилгын захиалгаа баталгаажуулах


Хүргэлт, болон угсралт


Салбар 1

ХУД, Мишээл экспо төвийн баруун талд

Салбар 2

Гермес төвийн 2 давхарт Д-15

Салбар Эрдэнэт

Эрдэнэт хот, 100 айл төвийн 2 давхарт

Газрын зураг харах

To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.