Бид хэн бэ?
Манай компани интерьер дизайны үйлчилгээ, захиалгат тавилга үйлдвэрлэл болон бэлэн тавилга худалдааны салбарт мэргэжлийн хамт олны хамтаар 10 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Бид дэлхийн тавилгын интерьер дизайны чиг хандлага, технологийн ололт амжилтаас тасралтгүй судлан суралцаж, уг салбар дахь өрсөлдөгч чадвараа нэмэгдүүлэх замаар байр сууриа бататгасаар ирсэн онцлогтой. Эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй өндөр чанарын хавтан, инженерчлэлийн ололт амжилтыг бүрэн шингээсэн эдэлгээ даах тоноглолуудыг ашиглаж, загвар дизайны шилдэг шийдлээр захиалагчийн хүслийн орон зайг бодит болгон бүтээдэг.
1200 m2 талбай бүхий тавилгын үйлдвэрийн шугам бүхий зохион байгуулалттай. Дэлхийн тоног төхөөрөмжийн зах зээлийн топ 500 компанийн тэргүүлэгч БНХАУ-аас гарал үүсэлтэй KDT брэндийн тоног төхөөрөмж нь 70 гаруй оронд ашиглагддаг үнэ цэнтэй бөгөөд манай компани 2024 оны дэвшилтэд шинэ загварын бүрэн автомат CNC төхөөрөмж, ирмэг наагч машин, бүрэн автомат хөрөө , 6 талт нүхэлгээний машин, лазер нүхэлгээний тоног төхөөрөмжүүдээр үйлдвэрийн байраа бүрэн автоматжуулан хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн шаардлага ханган тогтвортой үйл ажиллагаагаа явуулж байна.
Бидний гүйцэтгэсэн төслүүд
Хэрхэн захиалга хийх вэ?
Хэмжилтийн цаг захиалах
Хэмжилтийн цаг захиалснаар дизайнер талбай байрлалд очиж бодит хэмжээ авч анхан шатны зураг дизайн гаргана.
Уулзалт
Та манай шоурүүм дээр ирж материал, тоноглолтой танилцаж, загвар зурагаа эцэслэж батлах.
Гэрээ болон төлбөр
Гэрээ хийгдсэнээр таны тавилга үйлдвэрт орж ажлын 7-14 хоногт угсрагдаж дуусна
Хүлээж авах
Угсарч дууссанаар таны тавилгыг хүлээлгэн өгч баталгаат хугацаа тооцогдоно
Эко, эрүүл өндөр чанарын материал
Захиалгат интерьер ба тавилга
Туршлага, нэгдсэн үйлчилгээ
Олон улсын стандарт
To install this Web App in your iPhone/iPad press
and then Add to Home Screen.